Оюутолгойн 2 их наядын ногдол ашгийг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналаа ЗГ буцаан татлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
01
IMG_4128-1.webp

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж буй талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.

Тэгвэл ээлжит бус хурлаар дээрх хуулийн төслийг буцаан татахаар шийдвэрлэжээ. Тодруулбал Сангийн сайд З.Мэндсайхан "Иргэдийн олонх нь Оюутолгойн ногдол ашгийг "Хуримтлалын сан"-д хадгалах санал өгсөн тул 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналаа буцаан татлаа" гэж мэдэгдсэн юм.