Н.Алтанхуяг нарыг анхан шатны шүүхээр дахин шүүхээр боллоо

Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдыг рейтингээрээ тэргүүлж буй хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг.
Тэрбээр өнөөдрийг хүртэл Хөгжлийн банкны хэргээр шүүгдсээр байгаа юм. Сануулахад, 2024 онд Н.Алтанхуяг нарын 27 хүнийг Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нар цагаатгаж байсан ч хоёр жилийн дараа буюу 2026 оны 3-р сарын 10-нд шийдвэрээ хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм.
Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болж байгаа юм.


