Ирэх сард хоёр удаа бүх нийтээр амарна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
858227247_1098331319730085_1303266790727495142_n.webp

Ирэх сард бүх нийтийн амралт хоёр удаа тохионо. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэнэ. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг ийнхүү Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Мөн арваннэгдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож, бүх нийтээр амарна.