Б.Пүрэвдагва: Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Х.Нямбаатар ирэх эсэхийг мэдэхгүй. Цахимаар оролцох боломжтой

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
861533541_1490926732876930_6669686467143056920_n.webp

Ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаж, шинэ даргаа сонгохоор болсон. Тодруулбал, одоогийн дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, шинэ даргын асуудлыг хэлэлцэнэ.

Тэгвэл Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлээд буй. Тэрбээр "Намын дүрэмд Засаг дарга нь тухайн аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга байх нь зүйтэй. Намын дарга Ерөнхий сайд байна гэсэн зарчмын дагуу Хотын дарга нь Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ.

Одоогийн дарга Х.Нямбаатар ирэх эсэхийг мэдэхгүй. Гадаадад байгаа. Цахимаар оролцох боломжтой. Ирвэл хуралдаа оролцох бүрэн эрх нь нээлттэй" гэлээ.