Б.Түвшин: ЗГ саналаа буцаан татсанаар Оюутолгойн ногдол ашгийг ард түмэндээ хүргэх АН-ын эхний шаардлага хангагдлаа

Улс төр
UBn team
Унших: 1 мин
10
861770684_1813311156656628_8486712035414169319_n.webp

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийн төслийг буцаан татахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтсон. Оюу толгой төслөөс авах ногдол ашгийн орлогыг юунд зарцуулахаа И-Монголиагаар дамжуулан ард иргэдээсээ нээлттэй асуусан. Санал асуулгад 95,621 хүн оролцож 55,173 иргэн нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24,479 иргэн Хуримтлалын сандаа хадгална гэсэн санал өгчээ.

Тиймээс иргэдийн ирүүлсэн дээрх саналыг харгалзан үзэж Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” хуулийн төслийг татан авахаар шийдвэрлэсэн аж.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Б.Түвшингийн байр суурийг сонслоо.