ЭХ СУРВАЛЖ “Шувуу“ ажиллагааны хүрээнд Ж.Төгсбаяр Унгараас, П.Болортуяа БНСУ-аас өөрсдийн хүсэлтээр ирж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
90
legacy:badamjunai/339296026_1570234683461919_4094700977614589266_n.jpg

Засгийн газраас 2023 оны авлигатай тэмцэх жил болгож зарлаж, 5Ш ажиллагааг эхлүүлээд буй. Үүнтэй холбогдуулан "Шувуу" ажиллагааны хүрээнд өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсаас авч ирсэн билээ. Энэ үеэр авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож гадаад руу гарсан Монгол улсын хоёр иргэн өөрсдийн хүсэлтээр буцаж ирэх болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдоод буй Ж.Төгсбаяр Унгар улсаас, 22.5.1 дэх зүйл ангиар шалгагдаж буй П.Болортуяа БНСУ-аас энэ өдрүүдэд ирж байгаа юм байна. Ийнхүү авилга, албан тушаалын хэрэгт холбогдож гадагш оргон зайлсан 92 хүнээс "Шувуу" ажилагааны хүрээнд гурван хүнийг Монголд авч ирж байна. Мөн ойрын өдрүүдэд Н.Удаанжаргалыг Аргентин улсаас авч ирэх ажиллагааг хийх бөгөөд ингэснээр гадаад руу оргон зайлсан хүний тоо 88 болох юм.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Манго

    Хаанаас ямар хогоо түүгээд бна аа. .

  • З
    Зочин

    цогтбаяр.хүү.мин.чи.өөрөө.жүжиг.л дэг.шүү.яаж.баян.болсоноо.л. бодож.ярьж.байгаарай.даа

  • З
    Зочин

    Жижиг жараахайнууд йг түүгээд, тэрүүгээрээ намын нэрийг өргөнө гэвэл эндүүрлээ шүү. Сайхан Цогт, хажууд суугаа Сү. Батболд, Хүрэлбаатар нарыг бариач. Чадахгүй худлаа ирнэ гэсэн улсуудаар Шоу хийгээд. Бадамжунай ингээд л чимээгүй боллоо.

  • З
    Зочин

    Өөрснөө ирээд шалгагдаж байгаа бол сайн хэрэг шүү

  • З
    Зочин

    Өөрсдөө ирэхгүй бол хүн очиж авчирсан зардал гээд маш их мөнгө нэхэмжилдэг гэсээн

  • З
    Зочин

    Яасан самсаа нь борхироод, дуугаа дуулаад ирж байна уу? Хөрөнгийг нь шаачихаад, одоо эх орноо санасан уу? Онгоцноос буунгуут гараа алдлаж газар тэвэрч уйлж байна уу? Тэгдгиймдаа тэгдгийн. Ха ха.

  • З
    Зочин

    Найруулсан жүжиг сайхан тоглож байна даа. Төрийн албан хаагчдаар туг тахиад томчуудаа гэм зэмгүй авч үлдэх арга байна шүү.

  • З
    Зочин

    Шүүхэд өгөх хахуулиа олоод ирж бгаам ш тээ. Түүнээс биш шүүр ажиллагааны хүрээнд ирээгүй. Бадамжунай ч мөн адил

  • З
    Зочин

    Авч ирэх биш өөрсдөө ирээд бга юм бишүү мэдээ чинь өөосдөө ирж бна гэж бна шдэ