Эмэгтэй волейболчид БНХАУ-ын багт хожигдлоо

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/20/xaxa 11111.jpg

Волейболын эмэгтэйчүүдийн клубүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Вьетнамын Вин-Вук хотод болж байна. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ буюу "Хөвсгөл Эрчим" клуб эхний тоглолтоо БНХАУ-ын "Лиаонинг Донгхуа" багтай хийсэн бөгөөд 0:3 харьцаагаар (15:25, 13:25, 9:25) хожигдсон юм. Одоо эмэгтэй шигшээ баг Казахстаны "Алтай" клубтэй хэсгийн хоёр дахь тоглолтоо хийнэ.