Б.Чинзориг 2 дахь ялалтаа авлаа

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/223411215_568031384575981_3359165565718148665_n.jpg

“Ташкент-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63.5 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Чинзориг уржигдар Австралийн Маклериг 5:0-ээр ялсан юм.

Тэрбээр өчигдөр болсон хоёр дахь тулаандаа Камеруны Мохамед Оумароутай хүч үзэж, 5:0-ээр илт давуугаар яллаа. Манай боксчин маргааш 1/8 шигшээд Туркменистаны Хурсанд Имангулиев, Конгогийн Муламба Мбайя нарын хэн ялсантай өрсөлдөнө. Харин дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий 48 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ Мароккогийн Эссади Хамзатай тулалдаж, 1:4-өөр ялагдал хүлээснээр үзэгчдийн суудалд шилжжээ.