Л.Гантөмөр: Монгол Улс цалин, тэтгэврээ нэмэхийн тулд 200 сая ам.доллар зээлж байгаагаа УИХ-д хэлэх хэрэгтэй

УИХ-аар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Тодотголын гол зорилгуудын нэг нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нэгэн ноцтой мэдээллийг цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр "Азийн хөгжлийн банкнаас 450 сая ам.долларын зээл авах гэж байна. Нэгдүгээрт, бидний тавьсан өрийн хэмжээ хэд байгаа вэ. Хоёрдугаарт, Улсын үйлдвэрийн газар гэж нэрлэгдэж байгаа ТӨК-иудын өрийн хэмжээг тодорхой хэлье.
Гуравдугаарт, Засгийн газрын хамгийн том зээлдэгч нь Нийгмийн даатгалын сан. Энэ санд хэдэн төгрөгийн өртэй вэ. Макро эдийн засгийн тоог харахаар төлбөрийн тэнцлийн алдагдал гэдэг зүйл огт харагдахгүй байгаа.
Оны эцсээр 9 тэрбум ам.долларын нөөцтэй гарна. Маш өндөр дүнтэй төлбөрийн тэнцлийн ашигтай гарна. Гэтэл цалин, тэтгэврээ олгохын тулд 200 сая ам.долларыг зээлж байгаагаа Их хуралд хэлэх хэрэгтэй" гэлээ.


