МҮОХ: Монголын багт 2 эмч, 1 хөдөлгөөн засалч явсан

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/08/454321456_1013895750743308_2544813127735417503_n.jpg

Монголын Үндэсний Олимпын хороо Мета компанийн хөгжүүлдэг Threads платформоор цахим сүлжээнд тарсан мэдээллийг шалгасан талаарх мэдээллийг хуваалцжээ. Ингэхдээ Монголын багт 2 эмч, 1 хөдөлгөөн засалч явсан гэжээ. Мөн зардлын тухайд:

-Тамирчдын тосгонд амьдрах зардлыг Олон Улсын Олимпын Хорооноос бүрэн даадаг. Үүнд шигшээ багийн тамирчид болон тосгонд нэвтрэх эрхтэй албаны хүмүүс багтана.

-МҮОХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон шатбын ажилтнуудын зардлыг ОУОХ-ны Эв нэгдлийн сан (Olympic Solidarity)-аас даадаг.

-ОУОХ-ны гишүүн, дагалдах зочны зардлыг ОУОХ-оос бүрэн даадаг.

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд замын зардал болон байрны зардлыг өөрсдөө гаргадаг.

-Спортын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд замын зардал болон байрны зардлаа өөрсдөө гаргадаг. МҮОХ-нд энэ жилийн тухайд 1 пресс атташе, 3 сэтгүүлч, 2 гэрэл зурагчны мандат хуваарилагдсан гэв.