Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтын хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо

Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Өмнөговь аймагт ажиллах байна. Ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 167 дугаар анги, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.
Политехник коллежид хугацаат цэргийн алба хаах хугацаандаа мэргэжлийн боловсрол эзэмшиж буй цэрэг дайчид болон цэргийн албаа нэр төртэй хааж, эзэмшсэн мэргэжлээрээ орон нутгийн уул уурхай, технологийн салбарт ажиллаж буй залуустай уулзаж, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтын хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцов.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут хугацаат цэргийн алба хаах хугацаанд нь залуучуудад мэргэжил эзэмшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж буй Өмнөговь аймгийн Цэргийн штаб, Политехник коллежийн хамт олонд талархал илэрхийллээ.


