Ц.Ганзориг: Х.Нямбаатар Канадаас орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн

Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн бямба гарагт лайв хийх үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлоготой холбоотой хэд хэдэн ноцтой зүйлийг ярьсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн ХБНГУ, Финланд, Беларусь улсад хийсэн айлчлал дуусаж, айлчлалын баг Монголд ирсэн бөгөөд Х.Нямбаатарын мэдээллүүдэд хариу тайлбар хийлээ.
Тухайлбал ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Х.Нямбаатар Канадаас орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн.
Канад улс нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, эх орноосоо оргосон хүмүүсийг шууд баривчлах боломжгүй учраас нийтийн мөнгийг шамшигдуулсан хүмүүс ийм улсууд руу зугтаж, Монгол Улсын нэр хүндэд халдах зүйлийг ярьсаар байдаг" гэх мэдээллийг өгсөн юм.


