ДАШТ: Д.Отгонжаргал, Т.Энхжин, Э.Даваанасан нар шигшээ наймд шалгарлаа

"Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал Польшийн Агата Голучовскаг оноогоор цэвэр яллаа.
Эхний хоёр барилдаандаа 23 оноо авч, ганц ч оноо алдаагүй Д.Отгонжаргал шигшээ наймд Казахстаны бөх, Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт Зейнеп Баяноватай барилдана.
Харин 57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан, БНХАУ-ын тамирчин, жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж буй Хун Кэсиньд ялагдав. Хун Кэсинь шигшээ барилдаанд шалгарвал ОУХМ Б.Хулан дагах барилдаан хийнэ.
65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин, Германы Анне Нюрнбергертэй хүч сорьж, даралтаар буулгаж авлаа. Түүний хувьд, шигшээ наймд БНХАУ болон Казахстаны бөхчүүдийн ялсантай нь өрсөлдөнө.
76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, ОХУ-ын Марииа Силинаг 11:2-оор ялсан. Тэрбээр шигшээ 8-д Энэтхэг болон Литвийн тамирчдын ялсантай нь барилдана.


