ТАНИЛЦ: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ХЭН БЭ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 4 мин 54 сек
120
legacy:2024/11/0c848bca-9854-44b1-a526-8c7b839ff08f.jpg

МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдах билээ. Зургаан сар орчмын хугацаанд эзэнгүй байсан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн суудалд хэн очих вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тэгвэл нэр дэвших хүсэлтээ өгөөд буй хүмүүсийг танилцуулья.

-"Урбанек" компанийн захирал Б.Лхагважав-

legacy:мүхаүт/мүхаүт НӨАТ/1 copy.jpg

Б.Лхагважав 1969 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 1988-1995 онд Польш Улсын Вроцлав хотын Техникийн их сургуульд сурч төгссөн. Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1994 онд "Урбанек” компаниа үүсгэн байгуулсан байдаг.

Түүний хувьд 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр МАН-ын гишүүнээр элссэн. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшихдээ Лу.Болд, Ц.Оюунгэрэл, Ц.Батбаяр нартай өрсөлдөж байсан удаатай.

Б.Лхагважав нь 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурлаар МҮХАҮТ-ийн удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөөр томилогдож байсан. Үүний дараагаар буюу 2019 онд танхимын Ерөнхийлөгчид дахин нэр дэвшиж, ялагдал хүлээж байв.

-"Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од-

legacy:мүхаүт/dsvbs.jpg

Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр Транспарэнси интернэшнл – Монгол ТББ-ын тэргүүнээс гадна Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд Ахлах зөвлөхөөр ажилладаг нэгэн юм. Түүний хувьд 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Тэрбээр хувийн хэвшилд дараах байдлаар ажилласан нэгэн аж.

2023 оны 7 дугаар сараас: Монгол даатгал ХК

Гүйцэтгэх захирал

Үйл ажиллагаа хариуцсан захирал

Зөвлөх

2022-2023 он: М Банк, Ашид капитал ББСБ

ТУЗ-ын Нарийн бичгийн дарга

Хууль зүй, комплайнсийн захирал

Зөвлөх

2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Ахлах зөвлөх

Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

2012-2022 он: Аръяамед эмнэлэг ХХК

Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

2010 – 2012 он: Монголын банкны холбоо

Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга

Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх

2009-2012 он: Монголын эдийн засгийн форум

Ерөнхий захирал

Санхүүжилт хариуцсан зохицуулагч

2005-2011 он: ХасБанк

Гүйцэтгэх дэд захирал

ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга

Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал

Тамгын газрын захирал

Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч

1998-2005 он: СИДАН ХЗХ

Үүсгэн байгуулагч

ТУЗ-ын гишүүнээр ажиллажээ.

-Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул, эдийн засагч Б.Лакшми-

legacy:мүхаүт/мүхаүт НӨАТ/3 copy.jpg

Нэр дэвшигчид дундаас ганц эмэгтэй нэр дэвшигч нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал, эдийн засагч Б.Лакшми. Өнгөрөгч онд тэрбээр тус сонгуульд нэр дэвшсэн хэдий ч "Улс төржсөн, хүний найруулсан тоглоомоос гарахаар шийдлээ" хэмээгээд нэрээ татаж байсан юм. Ийнхүү тэрбээр нөхөн сонгуульд дахин дэвшихээр болжээ.

Тэрбээр энэ оны наймдугаар сард Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон билээ. Түүний хувьд:

БОЛОВСРОЛ

2018 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхимийн докторант

2011 – 2012 ХБНГУ-ын Фрайберг хотын Уул уурхайн их сургуулийн Докторант

1998 – 2002 ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн дээд сургууль (мастер – эдийн засаг)

1994 – 1998 ХБНГУ-ын Дрезден хотын Техник, эдийн засгийн дээд сургууль (бакалавр – эдийн засаг)

1991 – 1994 ХБНГУ-ын Форст хотын Эдийн засгийн мэргэжлийн сургууль ( мэргэжлийн диплом – эдийн засгийн туслах ажилтан)

1990 – 1991 ХБНГУ-ын Нордхаузен хотын бэлтгэл анги/коллежи

1989 – 1990 МУИС-ийн Германы Техникумын бэлтгэл анги

1979 – 1989 Орос 3-р сургууль (бүрэн дунд)

АЖЛЫН ТУРШЛАГА

2013 одоо хүртэл Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал

2010 – 2013 Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн Менежер

2008 – 2010 Наран Моторс ХХК, маркетингийн албаны дарга, захирал

2004 – 2006 Мигма ХХК маркетингийн менежер

-"Таванбогд групп"-ийн ерөнхийлөгч "Ц.Баатарсайхан-

legacy:мүхаүт/мүхаүт НӨАТ/4 copy.jpg

"Таван Богд" Группийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нь 1966 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. Улс төрийн хүрээнийхэнтэй ойр гэлцэх түүнийг өнгөрсөн хугацаанд багагүй хэл ам дагасаар ирсэн. Түүний хувьд:

Боловсрол

1974-1984 онд Булган сумын ЕБС

1984-1988 онд БНМАУ-ын Политехникийн их сургууль, Холбооны инженер

1988-1989 онд Япон улсын Токиогийн гадаад хэл судлалын сургууль, Япон хэлний бэлтгэл

1989-1993 онд Япон улсын Токио хотын Цахилгаан Холбоо, Электроникийн Их Сургууль, Электроникийн инженер, бакалавр

Ажлын туршлага

1993-1997 онд Япон, Монголын хамтарсан "Алтай" компанид орлогч захирал

1997-1999 онд Таван Богд компанийн ерөнхий захирал, Таван Богд Трейд ХХК-ийн Ерөнхий захирал

1999-2000 онд Жуулчин ХХК-ийн Ерөнхий захирал

2000-2001 онд "Палас" зочид буудлын Гүйцэтгэх захирал

2001-2003 онд МИАТ компанийн Ерөнхий захирал

2003 оноос Таван Богд группийн Ерөнхийлөгч, Жуулчин компанийн Ерөнхийлөгч, Палас болон Хаан Палас зочид буудлын ТУЗ-ийн дарга

2007 оноос "Говь" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв.

-МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн-

legacy:мүхаүт/мүхаүт НӨАТ/5 copy.jpg

Танхимын Ерөнхийлөгчид одоогийн удирдлагын багаас Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нэр дэвшиж буй. Тэрбээр өнгөрсөн онд болсон сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн боловч, эцсийн мөчид нэрээ татсан байдаг. 1999 онд Энэтхэг улсын Делигийн Их сургуулийг санхүү, маркетингийн мэргэжлээр төгссөн. Тэрбээр UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан нэгэн бөгөөд 2019 онд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрөгч онд улиран томилогдсон.

Тэрбээр энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй талаараа "Нөхөн сонгууль богино хугацаатай. Танхим том компаниудын шилжин явах цом биш. Хэн нэгний улстөрд орох гишгүүр биш. Төр-Бизнес хоёр эргээд тэнцвэрээ олох ёстой. Эс бөгөөс бид Коммунизм руу сорогдож орж дампуурна. Та бүхэн дэмжээрэй" хэмээн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байдаг.

Гэвч тэрбээр өчигдөр өөрийг нь цагдан хорих болсон талаар мэдээлсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна. Өнөө орой MNB сувгаар гарах ярилцлагыг гаргахыг хоригложээ. Үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх бүх эрхийг хязгаарлалаа. Энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болжээ. Өнөөдөр намайг, маргааш та нарыг дуудаж хорин таслах аж" хэмээн нийтэлсэн байна.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Нэргүй

    Энэ Дүүрэн гэдэг нөхрийг сайн шалган, шоронд хатаах хэрэгтэй. Мөнгө идсэн том хэрэг хийсэн үндэслэлтэйгээр баривчлагдсан байна. Их зантай залуу бөгөөд талийгч аав 3.Түмэнжаргал нь Н.Энхбаярын бөгсийг долоогч, гэр бүлийн хувьд тогтворгүй, гадаадад (Франц-д) амьдарч байхдаа үргэлж архи уун, эхнэрээ дандаа дарамтлан зоддог байсныг олон хүн мэднэ. Энэ Дүүрэн эцэгтэйгээ адилхан ёс зүйгүй нөхөр байж таараа.

  • З
    Зочин

    Лакшмиг сонгоё

  • И
    Иргэн

    ЛКАШМИ-г дэмжицгээе! Эдийн засгийн өндөр боловсролтой эмэгтэй, ерөнхийлөгчийн ажлыг өлхөн хийж чадна гэж найдаж байна.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин завхан

    Намын гар хөл болсон газар.ТББ ын нэрээр хувьдаа ашиг хайгчдын нэгдэл болсон

  • З
    Зочид

    Л.Төр-Од гэдэг хүн ямар олон БАНКИНД ажиллаж байсан хүн юм бна. 2012 онд Ерөнхий сайд нь АН-ын Н.Алтанхуяг байсан сайн мэдэхгүй юм.

  • I
    irgen

    Төр-Одыг дэмжинэ. Хууль талаасаа ч гадаад харилцаа талаасаа ч танхимын хуулийг батлуулж чадна.экспортыг нэмэгдүүлэх талаасаа гадна талдаа сайн ажиллах залуу. Дүүрэн гэж үл бүтэх этгээд халаасаа зузаатгахаас өөр юм энэнээс гарахгүй. бод бод

  • И
    Иргэн

    төрөөр угжуулдаг суурь сэтгэхүйтэй үеийнхэн хэрэггүй байх. Ерөөсөө төр танил тал хараагүй өөрөө гарч ирсэн том бизнесмен байдаггүй юмуу

  • З
    Зочин

    Duuren l bish shu! Estoi butku hun bnle. Lakshmi esvel Tur-Od dajgui turshlagtai yum bn. Yag olon niit ashig sonirholiig daah humus bn. Nuguu 2 tsever business gd busadaa toohgui shinjtei yum bn.

  • З
    зочин

    Яав ч Лхагважав нь дээр дээ гэж олон хүмүүс л эртнээс яриад байгаа.Ядаж хувьдаа шуналын бохир санаа өвөрлөөд байхгүй тэгээд ч тархи нь илүү

  • З
    Зочид

    Б.Лхагважав нь Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч мэргэжлийг эзэмшиж 2014 онд МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдож, жижиг аж ахуйн нэгж биднийг маш сайн ойлгож, бидэнтэй эелдгээр хандаж, бидний ажилд маш их туслалцаж явсан учраас ТАНЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ БАЙХ ГЭЖ БИД найдаж байна.

  • З
    Зочин

    Энэ Дүүрэн больчихооч. Хэдэн жил танхимтай зууралдлаа дээрдсэн нөхцөл байдал алга