Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна
00

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна" гэв.
Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг есөн улс төрийн намаас ЗГ-т гаргасан" гэлээ.



