С.Цэнгүүн: Социализмын үеийн одон медалиа одоо болих хэрэгтэй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2024/11/e0fa2c54-a047-4afa-af19-e190589d4e5e.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн баяр ёслолоор төрийн дээд одон медаль тараадаг байдал хавтгайрч байгаад шүүмжлэлтэй хандсан юм. Тэрбээр "Манай намын гишүүд хүртэл над руу “Одон медаль хөөцөлдөөд өгч болох уу” гээд залгаж байна. Социализмын үеийн одон медалиа одоо болих хэрэгтэй. 12 саржингаа үнэ цэнгүй болчихсон медаль тарааж, түүнийг нь олж өгсөн УИХ-ын гишүүнийг сайн хүн гэж ойлгодгоо болих хэрэгтэй" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Боролдой

    Соц.үеийг мэдэхгүй, эцэг эхийн хөрөнгөөрөө баяжсан жулдрай хүүхэн тэр одон медалийг намынхандаа хөөцөлдөөд аваад өгчихөө юунд нь төвөгшөөгөөд байдаг юм, намынхан ахмадуудын сонголтоор л гишүүний суудалд суугаа биз дээ. Хүн чанар муутай л дупран байна даа

  • Х
    хүннү

    Одон медаль өгч л байг, чамд ямар хамаатай юм? Улс ардын аж ахуй, төр нийгэмд олон жил үр бүтээлтэй ажилсан журмын нөхөддөө түүнийг нь хөөцөлдөөд л өгөөч, юундаа залхуураав. Учиргүй л социализмийн үеийн гэх юм яг цагаа тулвал түүнийг хүн болгон авах дуртай. Яагаад болохгүй гэж? Улс ороныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан хүн, төр засгаараа үнэлүүлхийг хүснэ биз дээ. Харин ч бүр залууд нь өгөх ёстой. Одоо дэндүү орой өгч байна. Улсад 20 жил ажилсан хүн л гэхэд Гавьяатаас өмнөх одон медалийг авсан байх ёстой. 20 жил гэдэг бол хөдөлмөрлөх насны талаас илүү нь гэсэн үг. “Алдарт эх”-ийн одон гардан авч байгаа залуухан эмэгтэйчүүдийг хараад хайр хүрдэг “ямар мундаг эмэгтэй вэ” гэж сэтгэлдээ шивнэдэг. Бид дэндүү цөөхүүлээ. Биднийг олон болгож байгаа ээжүүддээ шагнах ёстой. Зөвхөн “Алдарт эх”-ээс гадна, хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ ажил хөдөлмөрөөрөө маналайлж яваа тэдэнд бусад одонг өгөх хэрэгтэй. 10-аас дээш хүүхэд төрүүлсэн ээжүүдэд “Монгол Улсын баатар” цол олгох ёстой.

  • З
    Зочин

    Чамд ямар пад байнаа өврийн яашка гуай

  • З
    Зочин

    Zov shuu denduu havtgairch baina bugd l gavyat terguunii bolson mortloo uls maani hogjsongui nogoo l modon jorlontoigoo

  • З
    Зочин

    Эсгий хийх газар нохой хэрэггүй. Хавтгай царайлсан т1 авгай