1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг онцгой байдлын аврагчид онгойлгожээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/12/huuhed/423686629_949362223478489_6874919767847920550_n.png

1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг онцгой байдлын аврагчид онгойлгожээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт бага насны 2 хүүхэд гэртээ цоожлогдсон тухай дуудлагыг 12 дугаар сарын 10-ны өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Х /3 настай, эрэгтэй/, Э /1 настай, эрэгтэй/ нар гэртээ цоожлогдсон байсныг 5 минут ажиллаж хаалгыг онгойлгосон.