Д.Амарбаясгалан: Анхаарлаа төвлөрүүлээд, төхөөрөмжтэйгөө зөв харьцаж л байвал ТӨХӨӨРӨМЖ ГАЦСАН гэх ойлголт байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:amarbayasgalan gishuun/449780152_905061284999047_3400938205022613279_n copy.jpg

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх оны Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох хууль тогтоомжийн заалтуудад санал хурааж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг санал өгөх төхөөрөмжөө зөв ажиллуулах хэрэгтэй гэв.

Тэрбээр "Анхаарлаа төвлөрүүлээд, төхөөрөмжтэйгөө зөв харьцаж л байвал ТӨХӨӨРӨМЖ ГАЦСАН гэх ойлголт байхгүй гэдгийг та бүхэн өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү" гэв.