Ч.Өнөрбаяр: БЗС-гаар гадаадад суралцсан 147 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн график байхгүй байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:erdene unurbayar/mg.jpg

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр 7 хоног бүрийн ажлын явц, улирал тутмын тайланг мэдээлллээ. Энэ үеэр тус газрын дарга Ч.Өнөрбаяр Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "БЗС-гаар гадаадад суралцсан 159 суралцагчаас 2.9 сая ам.долларын хүүгийн авлага байна. Мөн 147 зээлдэгчтэй холбоотой зээлийн эргэн төлөлтийн график байхгүй байна" гэв.