ТЕНДЕР: Эрдэнэт үйлдвэр “өндөгний шар нь бага зэрэг харагдаж, уураг нь нягт гэрэлтэх“ 103 мянган ширхэг өндгийг 79 САЯ ТӨГРӨГӨӨР авна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:2024/12/мбөам.jpg

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ өндөг худалдан авах тендерийг зарлажээ. Тус тендерийн нийт төсөвт өртөг нь 79 сая 319 мянга 552 төгрөг байгаа юм. Ингэхдээ тус тендерийн санхүүжилтээ өөрийн хөрөнгөөс гаргахаар төлөвлөжээ. Тендерийн материалыг энэ сарын 30-ныг дуустал хүлээн авах бөгөөд нийт худалдан авах өндөгний тоо ширхгийг 103,630 гэж заажээ. Өөрөөр хэлбэл, төсөвт өртгөөр нь бодож үзвэл өндөгний нэг бүрийн үнэ 765 төгрөг болж буй юм.

Харин өндөгний шаардлагад:

-Сувиллын 1-р зэрэг

-Шохойн бүрхүүл бүтэн, цэвэр, бөх,

-Хийн зайн байдал урт тэнхлэгийн дагуу дахь өндөр /мм/, хөдөлгөөнгүй 4-өөс дээшгүй,

-Өндөгний шар нь нягт тод бус үл мэдэгдэхүйц төдий харагдана, голлож байрласан, уураг нь нягт гэрэлтэнэ

-Жин нь 54гр-с доошгүй, 10 өндөгний жин 550 гр доошгүй байна

-Хүнсний зориулалтын модон, хуванцар, картон цаасан хайрцагт 30 ширхгээр савласан байна гэжээ.

Тус үйлдвэр эл тендерийн дараагаар шалгарсан компанитай гэрээ байгуулснаас хойш 12 сарын турш эл өндгийн нийлүүлэлтээ хийлгэх аж.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бодит байдал

    орос өндөг сонгоны шаардлага хангахгүй юм байна,эрүүл ахуйн талаас харвал

  • З
    Зочин

    Орос өндөг шаардлага хангах юм байна.

  • З
    Зочин

    Erdnet uildveriin zarlaj baigaa renderiin tehnikiin todprhoilolt ni oilgomjgui zoriudaar tuurugduulj delhiid baihgui yyms shaardsan baidag yum daa. Ter tehnikiin todorhoiloltiig hiij baigaa humuusiig ni shalgaval ih l yum garch irne ee.

  • Z
    Zochin

    Эрдэнэт үйлдвэр ажилчдын амоалт сувилалд аа бүтээгдэхүүний тендер зарладаг. 7000 ажилтантай шүү

  • З
    Зочид

    Ард түмэн өндгийг ширхгийг нь 600 төгрөгөөр авч байгаа юм байна. 30 ширхгийг хуучин авдаг саванд нь хийж скочдог өгдөг юм, нийт үнэ нь 18000,0 төгрөгөөр авдаг юм.

  • З
    Зочин

    Өндөгний үнэ тэнгэрт гарах наа

  • З
    Зочин

    🤣🤣🤣🤣🤣🤣