Л.Мөнхбаясгалан: Л.Энх-Амгалан сайд аа, таны санаачилсан хууль бол Монголын гэр бүлийн элэг бүтэн байдал, нийгмийн хамгааллын эсрэг хийж буй террорист үйлдэл мөнөөсөө мөн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 3 мин 9 сек
90
legacy:munkhbayasgalan gishuun/баяс2.jpg

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тэрбээр тус хуульд ажиллах хүчний квотыг хөндсөн заалт байхгүй гэдгийг онцлоод УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээллийг гуйвуулж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тэгвэл эл хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "УИХ-д гурвантаа сонгогдож, хоёронтаа сайдаар ажиллаж байгаа эрхэм гишүүн танд хаяглан дараах үгийг хүргэх учир байна. Та бол Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд. “Хамгааллын” гэсэн тодотголтой сайд шүү. Тэгэхээр та монголчуудынхаа гэр бүл, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн баталгааг хамгаалж явах учиртай байх нь. Гэтэл таны өргөн бариад буй “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл дараах байдлаар монгол хүний эрх ашиг, хөдөлмөрийн зах зээлийн эсрэг , бүр цаашлаад Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа зөрчиж байна.

Өнөөдөр Монгол улс ажиллах хүчний хомдсолд орсон нь үнэн. Яагаад ийм байдалд хүрэв ээ. Тань шиг гурвантаа сонгогдож төрийн эрх мэдлийг авсан хүмүүс Монгол хүний төлөө, Монголын хөдөлмөрийн зах зээлийг хамгаалахын төлөө юу ч хийгээгүй учраас 220 гаруй мянган монгол хүн хүний нутагт дүрвэж ажил хийж ар гэрээ тэжээж яваа. Та өргөн барьсан хуулийнхаа үзэл санаанд “285 мянган ажиллах хүч хэрэгтэй” гэж дурдсан байсан. Таны гаднаас импортлохыг хүсч байгаа тэр тоо аргагүйн эрхэнд эх нутгаа, гэр бүлээ орхиод гарсан монголчуудын тоотой бараг тэнцэж байна. ТЭДНИЙ ТӨЛӨӨ ТЭДНИЙГЭЭ БУЦААЖ ЭХ ОРОНД НЬ АВЧИРАХЫН ТӨЛӨӨ ТА БОЛОН ТАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР ЯГ ЮУ ХИЙСЭН БЭ. ЮУ ХИЙХ ВЭ…

Монгол хүн яагаад Монголдоо сайхан амьдарч чадахгүй байна вэ. Монгол хүн Монголдоо л зовохын учир юу вэ. Монгол хүн эх орондоо ажиллаж амьдарч чаддаггүй харин харийн оронд очоод сайхан амьдарч чаддагийн шалтгааныг та хайсан уу. Энэ бүхэн энэ төрийн алдаатай бодлогоос үүдсэн гэдгийг өнөөдөр бүгд мэднэ.

Та бизнес эрхлэгчдийн эрх ашгийг их ярьж байна. Тэгвэл танай Засгийн газраас одоо хийх гэж буй ЕвроАзийн эдийн засгийн холбоотой байгуулах гэж буй Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг зүй нь та дэмжихгүй байх ёстой биш үү. Үндэсний үйлдвэрлэгчдээ 100, 100 мянгаар нь дампуурлын ирмэг рүү шидэх гэж буй энэ хэлэлцээрээ зогсоогооч гэж бизнес эрхлэгчид хэвлэлийн бага хурал хийлээ, Эдийн засгийн байнгын хороны даргатай уулзлаа. Та дуугүй л байлаа.

Сүүлийн үед эрхэм сайдыг дэмжиж байгаа зарим хүмүүс “Гадаадаас ажиллах хүч авчраад л Монгол улс хөгжих байсан юм.” гэцгээх болов. Тэд ганцхан сарын өмнө “Халамжаа зогсооё. Ажлын байр нэмж ард иргэдээ ажилтай орлоготой болгоё” гэцгээж байсан. Тийм бол монгол хүнийг ажлын байртай болгож эх оронд нь ажилуулах талаар юу хийв ээ… Юу ч хийсэнгүй. Харин одоо бүүр “Монголчууд ажил хийж чадахгүй. Оронд нь гадаадаас ажиллах хүч оруулж ирээд сайхан хөгжицгөөе” гэв. Үг үйлдэл үзэл бодол нь тэнгэр газар шиг ялгаатай ийм хүмүүсийн балгаар өнөөдрийн бодит байдал үүссэн юм аа. Монгол хүнийг төр засаг нь нохойноос дор үзчихээд улсаа хөгжүүлнэ гэж юу ярина вэ.

Эцэст нь би Л.Энх-Амгалан сайдаас асууя. Та Монгол хүн мөн үү. Та Монгол Улсын сайд мөн үү. Та Монгол Улсын Их хурлын гишүүн мөн үү. Мөн бол таны үндсэн үүрэг монгол иргэнээ эх орондоо ажилтай, орлоготой сайхан амьдруулах боломжийг бий болгохын төлөө оюун ухаанаа дайчлан ажиллах ёстой. Чадварлаг , боловсролтой, ухаалаг, хариуцлагатай олон монгол боловсон хүчин та нараас болоод эх орондоо ажиллаж, амьдарч, ахин дэвшиж чадахгүй чадахгүй харийн оронд дүрвэж яваа гэдгийг бүү март. Таны санаачилсан хууль бол Монголын гэр бүлийн элэг бүтэн байдал, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын эсрэг хийж буй терорист үйлдэл мөнөөсөө мөн. Эрхэм гишүүн та хуулийн төслөө оройтоогүй дээр нь татаж авна уу" гэв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үнэнштээ өмхий хятад ах дүүсээ оруулж ирж Монголыг эзлэн түрэмгийлж террорист халдлага хийж бна алаач наад хятадаа

  • З
    Зочин

    Мөнхбаясгалан шиг шударга ухарч няцашгүй эх оронч УИХ-д алга аа. Бүгд хятадаас даалгавартай нөхдийн уяаны гөлөгнүүд цуглачихсан.Энд бичсэн комментүүд Мөнхбаясгаланд өсөрхсөн хужаагийн шээснүүд өмдөндөө тавих нь холгүй байна.

  • З
    Зочин

    Лалрын т1 авгай хуцалгүй тонил. Жагсаалтаар орчоод бүү хутган үймүүл. Төрийн ажил саадгүй явах ёстой

  • И
    иргэн

    Энэ гишүүн буруу юу ярьчихав би бол зөв гэж бодож байна Эхний ээлжинд Монгол хүмүүсээ сургалтанд хамруул Цалинг хангалттай өг заавал гадаадын хүнд өндөр цалин өгдөг буруу Монгол хүн цалингаа голоод гэрээсээ хол явж байна энэ үнэн үү Зочид буудлуудад өдөр бүр сургалт нэртэй семинар төсвийн мөнгөөр хийж байхаар ажлын байранд зохицох сургалт явуулж ажлуулахад монгол залуучууд чадна аа Монголд Хятад ажилчид 35000 хол давсан байгаа даа Түүхээс харахад хятадууд буцаад гардаггүйг Дэлхий мэднэ дээ

  • З
    ЗОЧИН

    ЭНЭ СЭТГҮҮЛЧ ШАНТААЖЧИН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ЯАЖ Ч МЭДЭХ БАЙГАА БАЙДАЛ ХАРЦ НЬ ХҮМҮҮСИЙГ БАЙНГА ӨӨРӨӨСӨӨ ДОРД ҮЗДЭГ НӨГӨӨ ЗАРИГИЙН АВГАЙ ШИГ ХААЛТЫН ГЭРЭЭ ГЭЭЧИЙГ ИХ ХИЙСЭН БҮТЭХГҮЙ АМЬТАН ШҮҮ. АРД ТҮМЭН ЧАМАЙГ ТОГОС ШИГ ГОЁОД,ХӨХӨӨ ШИГ ДОНГОДОХЫГ ЧИНЬ НЭГ ИХ ТООХГҮЙ Л БАЙХ...

  • З
    Зочин

    Энэ авгайг шалгахад гэмгүй шүү. Бас л их шантаажчин шүү мөнгөний төлөө яаж ч мэдэх нөхөр.Нөгөө заргийн шантаажчингаас илүү шүү...Худлаа нүүрэн дээрээ ард түмэн гэжчихээд

  • З
    Зочин

    Та Монгол хүн мөн үү ? ч гэх шиг .Монгол хүн мөн болоод л энэ олон жил ард түмэн, төр засаг нь хариуцлагатай албанд тохоон томилсон байлгүй дээ. Асууж байгаа асуулт, биеийн хэлэмжээрээ хүн доромжлоод байх нь төрийн хүний гаргах үйлдэл биш л баймаар

  • G
    Gansukh

    Мөнхбаясгалан мэтийн Монголын эсрэг монгол хүний эсрэг бүхий л амьдралаа зориулж байгаа адгийн шаарууд УИХ-н гишүүн болж байгаад харамсаж бна

  • З
    Зочин

    Би бол энэ хуулийг дэмжиж бна жижиг дунд бизнесийнхэн бид нар нэг ажил хийх гээд гадаад ажилчин оруулж ирэх гэхээр бардаггүй юм бдгийн бналээ том аж ахуйн нэгжүүд танил талтай нь л квотгүй оруулж ирдэг жижгүүд нь заавал квоттой бдаг шүү та хөрсөн дээр буугаад өөрөө бизнес хийхэл ямар хүндрэл учраад бгааг судлах хэрэгтэй