Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын ажил гацсанаас 4-5 тэрбум ам.долларын боломж АЛДАГДСАН

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Tuvaan gishuun/өиөа.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-аас чиглэл авах тухай тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн барихаар болсон билээ.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр зам тавигдсанаар дараагийн боомтууд холбогдох нөхцөл бүрдэж, нүүрсний экспорт 40 орчим сая тонноор нэмэгдэнэ. Энэ төмөр замын бүтээн байгуулалт гацсанаас өнгөрсөн хугацаанд 4-5 тэрбум ам.долларын боломж АЛДАГДСАН" гэв.