Ц.Туваан: Хил холболтод шаардагдах 978 тэрбум төгрөгийг ЭТТ ХК-иас бэлнээр өгнө, нүүрсээр бартер хийхгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Tuvaan gishuun/туваан сонсгол.png

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй билээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтод манай талаас хэдэн төгрөгийн зардал гарах вэ" гэж тодрууллаа. Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шаардлагатай 978 тэрбум төгрөгийг ЭТТ ХК-иас бэлнээр өгнө, нүүрсээр бартер хийхгүй" гэв.