Б.Жаргалан: Алдагдсан боломж гэж том, том юм яриад айлын аманд ороод баймааргүй байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:jargalan ardchilsan nam/419024810_922184915934006_4301417921463184651_n copy.jpg

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй билээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Хил холболт хийхийг дэмжиж байгаа. Гэхдээ алдагдсан боломж гэж том, том юм яриад айлын аманд ороод баймааргүй байна. Аль нэг улсын компанийг магтаад суугаад баймааргүй байна" гэв.