“Гаднын хүчтэй, мөнгөтэй нөлөө бүхий компаниудын өмнө туулай шиг царайлдаг хэр нь дотоодын ААН-үүддээ арслан бар шиг ханддагаа болих хэрэгтэй“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:nomtoibayar/nomttt1.jpg

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг танилцуулга, мөн стратегийн төрийн эзэмшлийн ордыг, 34 хувийг АМНАТ-аар орлуулах их хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Бидэнд нэг сул тал байна. Гаднын хүчтэй, мөнгөтэй нөлөө бүхий компаниудын өмнө “туулай” шиг царайлдаг хэр нь дотоодын ААН-үүддээ “арслан бар” шиг ханддагаа болих хэрэгтэй. Гэхдээ энэ хэлэлцээрийн чинь ард дэмжих, буруу зүйл дээр нь чичлэх УИХ байгаа шүү. Хэлэлцээрийн ажлаа зоригтой хийгээрэй" гэв.