ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/гар өргөв.png

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалаа. Санал хураалтад оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн тул эл хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв.