Т.Мөнхсайхан: Монголд эмчлэгддэггүй 26 төрлийн өвчлөлийг эх орондоо эмчилдэг болох бодлогын хүрээнд үндэсний 13 баг гадаадад суралцаж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Munhsaihan said/munhsaihan.jpg

Энэ онд эрүүл мэндийн салбарт хэрэгжих бодлогын шинэчлэлийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцолсон байдаг. Тэрбээр дараах бодлогын шинжтэй өөрчлөлтүүдийг нэрлэжээ. Үүнд:

-Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийн чадавхийг сайжруулна. Ингэснээр Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдийн төвлөрөл саарах юм

-ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн эмийг улсын хэмжээнд ижил үнээр түгээх ажил эхэлчихсэн. БНСУ-аас нэг эх үүсвэрээр нийлүүлж буй эмийг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэд авч хэрэглэж байна

-Монголд эмчлэгддэггүй 26 төрлийн өвчлөлийг эх орондоо эмчилдэг болох бодлогын хүрээнд үндэсний 13 баг гадаадад суралцаж байна

-Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого бол эрүүл ирээдүйг бүтээх чухал бодлогын ажлуудын нэг