Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Барсболд, Н.Батбаярын биед халдсан үйлдлийн улмаас 1 тоглолтоор шийтгүүлж, 500 мянгаар торгуулна
00

Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багийн цувралын 2 дахь тоглолтын үеэр Хүлэгүүд багийн тоглогч Б.Барсболд нь Н.Батбаярын биед халдсан үйлдлийн улмаас 1 тоглолтоор шийтгүүлж 500.000 төгрөгийн торгууль оногдуулжээ.
Мөн Э.Саруул-Эрдэнэ Бодонс багийн тоглогч Б.Бишрэлтийг тохойдсон үйлдлийг санаатай байсан гэж үзэж 300.000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.



