УВС: Аймгийн төвийн сургуулиудын ойролцоох 16 дэлгүүрт зарагдаж буй кимбаб, ороомог, пирошкиноос гэдэсний савханцар, нянгийн бохирдол илэрч байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
840205661_38987100874270168_6701120733177648054_n (1).webp

Увс аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг аймгийн төвийн сургуулиудын эргэн тойрон дахь 16 дэлгүүр, үйлчилгээний газарт хяналт хийжээ. Тодруулбал, дэлгүүрүүдэд зарагдаж буй кимбаб, ороомог, пирошки гэх мэт 31 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн байна.

Уг дээжүүдээс 50 хувь нь гэдэсний савханцар, нянгийн бохирдолтой гарч байна гэж тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр мэдээллээ.

Тэрбээр "Удахгүй шалгалтын үр дүнг нэг бүрчлэн нэр устай нь тодорхой танилцуулна. Сумдуудаараа бас явна. Цаашилбал, хоёр сард нэг удаа шалгана. Хүүхдүүдэд бэлэн гоймон, газтай ундаа, гар дээрээс хаяг шошгогүй бүтээгдэхүүн зарахыг зогсоов. Иргэдээс зөрчлийн мэдээлэл авна. Хүүхдийн эрүүл мэндээс илүү бизнес гэж байдаггүй юм" гэжээ.