Томуугийн эсрэг вакцинжуулалтад 337 мянга гаруй иргэн хамрагдаж, улсын хэмжээнд хамралт 67 хувьд хүрчээ

Нийгэм
О.Алуунгуа
О.Алуунгуа
Унших: 1 мин
00
10-31-7.webp

2026 оны аравдугаар сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 337,659 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаж, дархлаажуулалтын хамралт 67 хувьд хүрчээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод вакцинжуулалтын хамралт 73.4 хувьтай байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүрэг 91.9, Баянгол дүүрэг 79.2, Хан-Уул дүүрэг 77.6 хувийн хамралтаар тэргүүлж байна.

Харин орон нутагт вакцинжуулалтын хамралт 59.3 хувьтай байгаа бөгөөд Орхон аймаг 75.5, Архангай аймаг 72.5, Ховд аймаг 70.8 хувийн үзүүлэлттэй байна.

Насны бүлгээр авч үзвэл, 6 сараас нэг хүртэлх насны хүүхдийн 70 хувь, 1–2 насны хүүхдийн 41.6 хувь, 3–6 насны хүүхдийн 84.3 хувь нь вакцинд хамрагджээ.

Эдгээрээс 1–2 насны хүүхдийн вакцинжуулалтын хамралт хамгийн бага буюу 41.6 хувьтай байгаа тул бага насны хүүхдүүдийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Иймд томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхэд болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн вакцинд хамруулахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

ЗУРГИЙН ЦОМОГ