Яармагийн замд урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2023-2-6321.webp

Цахим орчинд энэ сарын 6-ны өдөр Архивчдын гудамж буюу Яармагийн замд "Приус-30" маркийн автомашин урсгал сөрж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх зөрчилд Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу жолоочийн "Тээврийн хэрэгсэл жолоодох" эрхийг гурван сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.