Ш.Батбаяр: Хүний амь нас хохирсон газарт баавгайг аюулгүй болгож, ходоод, гэдэсний дээжийг шинжилгээнд өгсөн. Хариу нь өнөөдөр гарна

Улаанбаатар хотын Улиастайн Бурхантын аманд баавгай айлын гэрт нэвтэрч, нэг иргэний амь насыг хохироож, өөр нэг иргэнийг гэмтээсэн хэрэг гарсан. Хэргийг холбогдуулан тухайн баавгайг аюулгүй болгож, ходоод, гэдэсний дээжийг шинжилгээнд өгсөн бөгөөд хариу өнөөдөр гарахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр мэдээллээ.
Тэрбээр “Хүний амь нас хохирсон газарт баавгайг аюулгүй болгож, ходоод, гэдэсний дээжийг шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Тухайн хэрэг гарсан бүсэд өндөржүүлсэн бэлэн байдал хэвээр үргэлжилж байна” гэлээ.
Мөн хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор эрсдэлтэй бүс нутгуудад шаардлагатай тохиолдолд баавгай агнах зөвшөөрөл олгосон гэв. Иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд бодит аюул тулгарсан тохиолдолд өөрийгөө хамгаалах арга хэмжээ авах эрхтэйг онцоллоо..


