Сэтгүүлч А.Шинэбаяр: Ерөнхийлөгчийн хэвлэлийн Ц.Ганзориг, Ө.Золбаяр бид найз нөхдийн харилцаатай байсан
01

Сэтгүүлч А.Шинэбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль бус хөрөнгө, хаус гэх видео бичлэг оруулсан. Улмаар уг бичлэгийг ЕТГ-аас устгуулж байна гэх мэдээллийг цахим хуудсаараа өгсөн. Харин ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль бус хөрөнгө, хаус гэх асуудлууд нь бүгд худал бөгөөд Херо Б.Баатар, Хотын дарга асан Х.Нямбаатарын зөвлөх Золзаяа нарын хуурамчаар үйлдсэн мэдээлэл. Уг мэдээллийг шүүхээс худал болохыг тогтоосноор Х.Нямбаатарын зөвлөх Золзаяа хил даван зугтсан" гэх мэдээллийг өгсөн юм.
Үүний дараа сэтгүүлч А.Шинэбаяр мэдээлэл өгөв.


