Хүний амь насанд халдсан баавгайг буудаж, аюулгүй болголоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_4163-1.webp

Өнгөрсөн шөнө /10.08/ 01.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35-р хороо, Улиастай орчимд баавгай хүний амь насанд халдсан ноцтой хэрэг гарсантай холбогдуулан өнөөдөр шуурхай штаб, сайн дурын анчид болон холбогдох байгууллагуудын нийт 47 албан хаагч, 18 автомашинтай ажиллагаа явуулжээ.

Бүрэлдэхүүн 6 хэсэгт хуваагдан урхи тавьж, дулаан мэдрэгчтэй дроноор эрэн хайсны үр дүнд 22.15 цагт 6 орчим насны эр баавгайг олж аюулгүй болгожээ.

Харин хүнд гэмтсэн 55 настай эмэгтэй ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй.