БАЙР СУУРЬ: Тусгаар тогтнол, өв соёлоо хамгаалж чадахгүй бол Соёлын яам байгаад яах юм бэ

Тайландын Бангкок хотод болж буй “Miss Grand International 2026” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 18-нд эхэлж, аравдугаар сарын 10-нд финалын шалгаруулалтаар өндөрлөнө.
Тус тэмцээнд Хятад иргэн Монголын нэрийг төлөөлж оролцож буй асуудал дээр ССАЖЯ, ГХЯ болон загварын салбарын төлөөллүүд "Miss Grand International"-ийн зохион байгуулалтын багт ШААРДЛАГА хүргүүлж, тайлбар нэхсэн боловч одоо хүртэл дорвитой хариу авч чадаагүй, Хятад мисс тэмцээнээ үргэлжлүүлсээр байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж буй.
Ж.Алдаржавхлан: Хятад миссийн асуудлаар холбогдох газар удаа хандсан ч аргацаасан тайлбар өгч байна
Энэ талаар ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан "Манай улсыг төлөөлж яваа миссийн асуудлаар холбогдох газар удаа хандсан ч аргацаасан тайлбар өгч байна" гэх тайлбарыг өнөөдөр өглөө.
Х.Бадамгэрэл: Салбарын сайд Монголын нэр, өв соёлоо хамгаалж чадахгүй бол ажлаа өгөх нь зүйтэй
Тэгвэл салбарын төлөөлөл, Топ модель Х.Бадамгэрэл "Хятад миссийн асуудлаар 2 хоног тутамд юу болж байгааг асуухад "Бид нар албан бичиг хүргүүлсэн, хариу ирээгүй байна" гэх юм. Гэтэл тэнд Хятад мисс Монголын нэрийн өмнөөс тэмцээнээ үргэлжлүүлсээр байна. Салбарын сайд Монголын нэр, өв соёлоо хамгаалж чадахгүй бол ажлаа өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ чинь халдаж боломгүй эрхэм зүйл, бидний тусгаар тогтнолтой холбоотой асуудал" гэв.
ГХЯ: Бангкок дахь ЭСЯ ажиллаж байна
Харин Гадаад харилцааны яамнаас нөхцөл байдлыг тодруулахад, Хятад миссийн асуудал дээр Бангкок дахь ЭСЯ ажиллаж, бусад холбогдох байгууллагууд нь албан шугамаар хандсан, бид хариу хүлээж байна" гэх байр суурийг илэрхийллээ.

.webp)
