Хуульч Б.Гүнбилэг: Хөдөө хэцүү, бүгд айдастай байхад иргэд анхааралтай байгаарай, идүүлэв гэж анхааруулаад орхидог нь яаж байгаа юм

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 11 сек
01
hariutslagagahhh.webp

Хүний амь нас хохирсон баавгайн халдлага болон орон нутагт баавгайтай холбоотой дуудлага нэмэгдэж буй асуудлаар хуульч Б.Гүнбилэг холбогдох байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжиллээ.


Хуульч Б.Гүнбилэг баавгайн асуудлаар холбогдох байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжилж, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих шаардлагатайг цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

Тэрбээр “Өөхөн таргаа авч чадаагүй баавгай өвөл ичиж чадахгүй тэнэсээр байгаад үхнэ гэж мэргэжлийн хүн ярихыг үзлээ. Ихэнх нь шүдлэн баавгай гэнэ. Ичээндээ орохгүй тэнэсээр үхтэлээ нэлээн юм түйвээнэ дээ, хөөрхий.

Баавгайн асуудал дээр Онцгой комисс арай л буруу шийдлээ дээ. Хүн идүүлчихсэн, 500 гаруй баавгайн дуудлага бүртгэгдсэн байхад ан хийлгэж тоог нь цөөлөөч ээ.

Хөдөө их хэцүү, бүгд айдастай байхад иргэдэд анхааралтай байгаарай, баавгайд бариулав гэж анхааруулаад орхидог нь яаж байгаа юм. Тэртэй тэргүй бие засахдаа хүртэл эргэж хараад явж байна гэж байна. Хөгшчүүлээ сум, аймгийн төв рүү оруулсан байна. Сумын төв ч, Улаанбаатар ч ялгаагүй л баавгайтай байна.

Намаржаандаа байгаа айлууд бүгд л монгол гэрт байгаа. Тэр том амьтан гэрийн ханыг ханз татаад л ороод ирнэ шүү дээ. Цагдаа дуудаж амжлаа юу

Заримдаа ч юу чухал, юу чухал бишээ ялгамаар байна шүү, дарга нараа” хэмээн бичжээ.

Түүний хувьд баавгайн дайралтаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд сэрэмжлүүлэг хүргэхээс гадна бодитой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж буйгаа ийн илэрхийлсэн байна