Банкны ХАР ЖАГСААЛТ байхгүй болж, банкууд хаалгаа ТАС хаадаг байдал арилна гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:batshugar/2024/1O8A3117 copy.jpg

УИХ-ын чуулганаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр хууль санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугар "Банкны ХАР ЖАГСААЛТ байхгүй болж, банкууд хаалгаа ТАС хаадаг байдал арилна. Үер, гал усны аюулын үед зээлийн онооны системийг илүү уян хатан болгох зохицуулалт орсон" гэлээ.

Мөн "Тэтгэврийн зээлийн орлого нь тодорхой, эрсдэл бага учраас ЗЭЭЛИЙН ХҮҮ нь буурах ёстой" гэсэн юм.