Ахмадууд зээлээ төлөөд үлдсэн орлого нь ахуй амьдралд нь хүрэлцдэггүй учраас ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ олголтод зохицуулалт хийсэн гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
100
legacy:tetgewriin zeel/645e4f7c-140b-48a0-85cf-d07a101c2efd.jpg

Ахмадуудын дунд "Банкууд тэтгэврийн зээл олгохгүй байна" гэх шүүмжлэл гарч эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард өр орлогын харьцааг нэмэгдүүлэх Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан байдаг.

Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван энэ талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал "Ахмадууд зээлээ төлөөд үлдсэн орлого нь ахуй амьдралаа авч явахад ХҮРЭЛЦЭХГҮЙ байгаа учраас ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ олголтод зохицуулалт хийсэн. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохицуулалт хийх хүсэлт ирсэн" гэв.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Настан

    Тэтгэврийн зээлийн ӨНДӨР ХҮҮГЭЭ БАГАСГАХЫГ хүсэж байна. УИХ-ын гишүүн Н.Батшугар миний дүү чи үүнийг сайн хараад бидэнд багасгаж өгөөч.

  • З
    Зочин

    Хүрэлцэхгүй байгаа ахмадуудад Монгол банк тусалж мөнгө өгч байгаа юм уу Битгий хуц

  • З
    Зочин

    Хуцаад байлгүй зээл хэвийн болго.Чиний мөнгийг үрээгүй өөрийнхөө насаараа хөдөлмөрлөж нийгмийн даатгал төлж хадгалсан мөнгөө авч байна чи ахмадуудын өрийг үххээр нь төлөхгүй л бизээ үр хүүхэднэл төлнө.идэж уугаад нийгмийн даатгалын санг хоосолчихсон юм бишүү

  • З
    Зочин

    Цэргийн тэтгэвэр аваад давхар ажил эрхэлдэг харьцангүй залуу хүмүүс ахиухан тэтгэврийн зээл авч амьдралдаа хэрэгтэй зйүл үлдээгээд цалингаараа амьдармаар байх юм тэгтэл зээлийн дүнг 50:50 гээд адилхан хязгаарах нь буруу гэж бодож байна.

  • Б
    бага тэтгэвэртэй ахмад

    зээлээ төлөөд ахуй амьдралдаа хэрэглэх үлдсэн орлого гэж угаасаа байхгүй..хаанаас гаргаж ирж үлдсэн орлого гэж яриад бнаа.зүгээр л тэтгэвэрээ нэм..тэтгэвэрийн зээлийн өндөр хүүгээ багасга

  • U
    UB emegtei

    zuv, ingej ahmaduudiig hamgaalah n zuv

  • О
    оогий

    ямар зохицуулалт хийсэн нь тодорхой бус...өндөр тэтгэвэр авдагуудадаа биш 700.000доош авдаг хөгшидөдөө ядахнаа сарын зээлийн хугацаагаа сунгаад өгөөчээ.,...

  • З
    Зочин

    Тэтгэврийн зээлээ авдгаараа авмаар бнаа

  • А
    Ахмад настан

    Яаж зохицуулсан юм бэ?

  • З
    Зочин

    Монгол улсад ядуурлаа бууруулах бодлого огт байдаггүй тэтгэвэр нэмхээрээ итгэлцүүр гээчээр бага тэтгэврийг нэмэхгүй орхидог