ТБХ: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг ХҮЧИНГҮЙ болсонд тооцох тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:enhbayar gishuun/TSAGAAN.png

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар тодорхой хоёр асуудал болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/-ийг хэлэлцэх аж.

Сануулахад, Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлсэн юм.