Гурилыг гаалийн татваргүй болгох нь БАРУУН АЙМАГТ нэр дэвших гэсэн хүмүүсийн санаа байсан гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:davaasuren gishuun/Davaasuren-1.jpg

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг ХҮЧИНГҮЙ болсонд тооцох тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ "Гурилыг гаалийн татваргүй болгох нь БАРУУН АЙМАГТ нэр дэвших гэсэн хүмүүсийн л санаа байсан. ХХААХҮ-ийн сайд нь эсэргүүцээд, дийлээгүй.

Өнгөрсөн парламент 76-уулаа мөртлөө ганц хоёр хүний саналыг дэмжээд сууж байгаа нь ХОХЬ НЬ байхгүй юу. Морь унасан толгойгүй хүмүүс их суудаг учраас тэр" гэлээ.