Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:amarbayasgalan gishuun/neelt25.png

УИХ-ын чуулганы хуралдаанаас Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд хандаж үг хэлэхдээ "УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг. Үүнийг давж чадаагүй нь байрандаа буцдаг" гэсэн юм.

Сануулахад, өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Залуу хүн байж битгий хачин хачин юм яриад бай" гэсэн байдаг. Улмаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг уучлал гуйхыг шаардаад буй юм.