Э.Батшугар: Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэх асуудлаас завсарлага авсны ард 1.6 сая иргэний эрх ашиг яригдаж байна.

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:batshugar/2024/1225.png

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явуулах байв. Харин АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар завсарлага авсан юм.

Тэгвэл хууль санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугар хэлэхдээ "Парламентын байнгын ажиллагааг тасалдуулж, улс төрийн бойкот хийж байгаа нь буруу. Зээлийн мэдээллийн хуулийг хэлэлцээд баталсан бол нэг ч гэсэн иргэн хар жагсаалтаас гарах байсан. Үүний ард 1.6 сая иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа" гэлээ.