ЧУУЛГАН: АН-ын гишүүд ирээгүй ч хуралдааныг хэвийн үргэлжлүүлнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Tsogtgerel gishuun/2024/tsogoo.png

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Сануулахад, УИХ дахь Ардчилсан намын бүлэг чуулганаар хэлэлцэх асуудлуудаас НЭГ хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан ч АН-ын гишүүд чуулганы танхимд орж ирсэнгүй.

Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Ардчилсан намын бүлгийн завсарлагын хугацаа дууслаа. Бүлгээс завсарлагын хугацааг сунгах хүсэлт ирүүлээгүй байга. Тийм учраас хуралдаан хэвийн үргэлжилнэ" гэж мэдэгдэж, алх цохив.