Хакүхо М.Даваажаргал: Аварга аавынхаа хөшөөг ард түмэндээ дэлгэхээр АВАРГА хүү нь ирлээ. Зургадугаар сарын 3-нд Төв Цэнгэлдэхэд түмэн олонтойгоо уулзацгаая

Спорт
Sosorburam
Унших: 1 мин
100
legacy:2025/06/da.png

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальт, Даяар Дурсагдах Далай Даян Дархан Ж.Мөнхбатыг дурсаж, хүндэтгэл үзүүлэх ёслол зургаадугаар сарын 3-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэгвэл мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал "Аварга аавынхаа хөшөөг ард түмэндээ дэлгэхээр АВАРГА хүү нь ирлээ. Зургадугаар сарын 3-нд Төв Цэнгэлдэхэд түмэн олонтойгоо уулзацгаая" гэж цахим хуудаснаа бичжээ.

Бөхөө хүндэтгэн дээдэлдэг ард түмэн, бөхийн хамт олон, их спортын үе үеийн зүтгэлтнүүд, "Их шавь" сургуулийн багш, ажилчид төгсөгчдийг хүндэтгэлийг ёслолд хүрэлцэн ирэхийг Зохион байгуулах комиссоос урьсан байна.

Хөтөлбөр:

11.00-13.30 цагт. Нээлтийн ёслол. Их аваргын түүхэн замналын үзмэр

14.00.-17.00 цагт. Бэсрэг наадам

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Чи дут

  • З
    Зочин1 жил өмнө

    Их аваргадаа эрүүл энх сайн сайханыг хүсэе.

  • З
    Зочин1 жил өмнө

    Тэр Эрдэнэсантад барил даа энд явах гишгэх газар алга бхад юун хөшөө вэ өөр хийх ажил алга уу

  • А
    Ард1 жил өмнө

    Чи бол монголчуудыг нулимсан япон хүн сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг гэдэг гэхдээ энэ үг Монгол хүнд хамаатай чамд хамаагүй чи бол Японы иргэн

  • З
    Зочин1 жил өмнө

    Сайн байна, амжилт. Арлын улс давчдаад байвал эх орондоо хүрээд ир ээ аварга минь. Энд хийх ажил их байна,

  • З
    Зочин1 жил өмнө

    СОСОРБАРАМ ТА ХҮНИЙ ЦОЛ ГУНШИНГ БҮРЭН БИЧЭЭРЭЙ МЭДЭХГҮЙ БОЛ МЭДДЭГ ХҮНЭЭС АСУУЖ БАЙ...

  • Ц
    Цогоо1 жил өмнө

    Харахад бараагүй Хэлэх нэргүй Хороор хооллож Хог шиг явдаг чамд бол падгүй дээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Монголчууд аваргаа хүндэлнээ улсынхаа нэрийг дэлхийд гаргасан хүүг нь ч хүндэлнэ

  • З
    Зочин1 жил өмнө

    Япон улсын иргэн яахаараа Монгол аваргын хүү гэдэг байнаа явсан л бол цаашаа юмсан эргэж шургаад юугаа хийнэ вэ олон дахин ирж түмэн олны дургүйг хүргээд юун хийнэ вэ дээ самурай минь

  • Ү
    үглээ.өвгөн1 жил өмнө

    Ёстой Их аварга МӨНХБАТЫН хөшөөний нээлтийг мтв-ээр үзнэ дээ!!!