Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Спорт
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:Buhiin urguu/Bukhiin urguu.jpeg

Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны карьер хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан зохион байгуулагдана. Тус барилдаан 2026 оны тавдугаар 1-нд Монгол бөхийн өргөөнд болно. Бүртгэл 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Барилдаанд зодоглох бөхчүүд 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний (2.5-аас дээш голч дүнтэй) оюутнууд байх ба нэг сургуулиас нэг жинд 4 хүртэлх бөх зодоглоно.

Жингийн ангилал:

-65 кг | -75 кг | -85 кг | -95 кг | +95 кг | Үнэмлэхүй

Мөн уран гараа, дэвээтэй бөх шалгаруулах юм.