Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар өсвөрийн шатрын дэлхийн аварга боллоо

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
Screenshot-2026-10-21-105432-810x500-1.webp

Испанийн Рокетас-де-Мар хотод болсон өсвөрийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатарчид амжилт гаргаж, 14 настай Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар алтан медаль хүртлээ.

Дэлхийн 82 орны тамирчин оролцсон тус тэмцээн долоогоос 17 насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд Монголын хоёр тамирчин дэлхийн аваргын алтан медаль хүртсэнээр олон улсын шатрын ертөнцөд амжилтаа бататгав.

Стейниц Монголын шатрын академийн тамирчин Б.Буянхишиг 17 хүртэлх насны ангилалд түрүүлж, гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэрбээр өмнө нь 11 насны ангилалд дэлхийн аварга болж байсан юм. Мөн эмэгтэйчүүдийн олон улсын их мастер (WGM) цолны нэг норм биелүүлжээ.

Харин Б.Энхнамууны хувьд өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн анхны тохиолдол нь энэ байв. Тэрбээр өмнө нь Монгол Улсын дэд мастер цолтой байсан бөгөөд тэмцээний амжилтаараа эмэгтэйчүүдийн олон улсын мастер цол хүртэх болзол хангасан байна.

Ийнхүү Монголын өсвөрийн хоёр шатарчин дэлхийн аваргын тавцанд түрүүлж, олон улсын шатрын спортод эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.