Монгол Улсын баг, тамирчид Азийн пара наадмаас гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ
00

Японы Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын V пара наадам энэ сарын 18-24-нд болж буй. Энэ удаагийн наадамд 18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцож байгаа бол манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид тус наадмаас гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар 45 орноос 12 дугаар байрт жагсаж буй. Монголын тамирчид Азийн зуны спортын пара наадмаас нэг дор гурван алтан медаль хүртэж байгаагүй бөгөөд “Айчи-Нагоя-2026”-ын зөвхөн өнөөдрийн байдлаар үзүүлсэн амжилт нь түүхэнд бичигдэх гавьяа болох аж.


