Азийн цомын эрхийн төлөө: Монголын шигшээ Фижигийн эсрэг чухал тоглолт хийнэ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:aalz/786072929_1602491737912356_4731140356729841991_n.jpg

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг өнөөдөр буюу наймдугаар сарын 30-нд Фижигийн шигшээ багтай тоглоно.

“FIBA Asia Cup 2029” Азийн цомын урьдчилсан шатны хүрээнд болж буй тус тоглолт 17:00 цагт “M Bank Arena”-д эхлэх юм. Энэ удаагийн урьдчилсан шатны тоглолтуудад Монголын шигшээ баг “D” хэсэгт Вьетнам, Тайланд, Фижигийн багуудтай хамт багтсан.

Тэгвэл Монголын шигшээ баг эхний тоглолтоо наймдугаар сарын 28-нд Вьетнамын багийн эсрэг хийж, 98:64-ийн харьцаатай 34 онооны зөрүүгээр буулган авсан. Тиймээс өнөөдөр Фижигийн эсрэг хийх тоглолт нь Монголын багийн хэсгийн өрсөлдөөнд байр сууриа бататгах, цаашдын шатанд шалгарах боломжоо нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой тоглолт аж.

Өнөөдрийн тоглолтын өмнө 14:00 цагаас Вьетнамын шигшээ баг Тайландын багтай хүч үзнэ. Харин энэ тоглолтын дараа 17:00 цагаас Монгол, Фижигийн шигшээ багуудын тоглолт эхэлнэ.

Эхний шатны тоглолтууд наймдугаар сарын 28-наас 31-ний хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын шигшээ багийн хувьд өнөөдрийн тоглолтын үр дүн цаашдын өрсөлдөөнд онцгой нөлөөтэй.