ХҮН нам нийслэл дэх анхны хороогоо Баянзүрх дүүрэгт нээлээ

Улс төр
Altanzagas
Унших: 3 мин 17 сек
160
legacy:jagsaal/hun nam/koffee shop.jpg

ХҮН нам өнгөрөгч бямба гарагт Баянзүрх дүүрэгт намын хороогоо нээлээ. Тус намын хороо нь иргэдэд нээлттэй, кофе шопын зориулалтаар нээгдсэн бөгөөд бусад намын хорооноос онцлог аж.

legacy:jagsaal/hun nam/koffee.jpg

Өмнө нь Дархан-Уул аймагт энэ төрлийн намын хороог нээж байсан бол ирэх 2023 оноос эхлэн бусад дүүргүүд болон орон нутгуудад нээх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандаас мэдээлэл авлаа.

Намын хороо гэхээрээ тугтай, далбаатай байдаг хэв маягийг өөрчилж байна

legacy:Dorjhand gishuun/доржханд-1.jpg

Тэрбээр "Дэлхийн чиг хандлага өөрчлөгдөж байна. Юугаараа өөрчлөгдөж байна вэ гэвэл Улс төр нь илүү хүртээмжтэй, иргэдэд илүү ойр байх хэлбэрт шилжиж байна. Мөн гар утас хөгжчихсөн. Намууд олон салбартай байх шаардлагагүй, гар утсаараа холбогдоод мэдээллээ солилцчихдог болсон. Шаардлагатай тохиолдолд л цуглаж, асуудлуудаа хэлэлцдэг.

Тиймээс ХҮН намын хувьд намынхаа хороог тугтай, далбаатай, намын гишүүд л ордог гэх тогтсон хэв маягийг өөрчилж, энгийн иргэд чөлөөтэй орж ирдэг, мэдээлэл солилцдог байдлаар "Open hub" кофе шоп байдлаар нээж ажиллуулж байна. Кофе уунгаа ажлаа ярилцдаг, мэтгэлцдэг, асуудлаа хэлэлцдэг байхыг хүсч байна. Нэгдүгээрт, кофе болон бусад бүтээгдэхүүний үнэ хямд, хоёрдугаарт, бүх төрлийн мэдээлэл солилцох боломжтой.

Улс төр гэдэг бол маш муухай, тодорхой бүлэг хүмүүсийн асуудал хэмээн нийгмээрээ ойлгох нь бий. Тийм ч учраас ялангуяа залуусын оролцоо муу байдаг. Угтаа бол залуучууд илүү их оролцох ёстой. Улс төр бол бүгдийх нь ирээдүй. Тиймээс залуусыг улс төрийн оролцоотой болгох үүднээс ХҮН нам ийм бодлогыг баримталдаг. Тиймээс нийслэлийн бүх дүүргүүдэд болон 21 аймагт яг энэ төрлийн намын хороог нээхээр төлөвлөж байгаа" гэв.

Харин ХҮН намын ЕНБД П.Ганзориг дараах мэдээллийг өглөө.

Уг намын хороо нь иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байх үүднээс "Кофе шоп"-ын үйл ажиллагаагаар нээгдэж байна

legacy:Dorjhand gishuun/ganzorih hun nam.jpg

Ингэхдээ "Өнөөдөр ХҮН-ын Баянзүрх дүүргийн намын хороо маань "Open hub" кофе шопынхоо үйл ажиллагааг нээж байна. ХҮН нам нь шинэлэг байдлаар улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ нь иргэдэд нээлттэй, ороцоог нь хангасан, хүртээмжтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Намын хороод гэхээрээ намын гишүүд ордог, намын асуудлаа ярилцдаг гэж ойлгодог.

Тийм учраас иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байх үүднээс "Кофе шоп"-ын үйл ажиллагаагаар намынхаа хороог нээж байна. Энд оюутан залуус өөрсдийн сонирхон дугуйланг хичээллүүлэх боломжтой. Ингэснээр цаашид гадаадад сурч боловсрох боломжуудын талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг, мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань өөрсдөд тулгамдаж буй асуудлаа ярилцдаг, намын гишүүдээс зөвлөгөө мэдээлэл авдаг энэ бүх боломжийг нээж өгч байгаа.

Тиймээс бид иргэн төвтэй, хүн төвтэй ажиллагаануудыг тогтмол явуулна. Тиймээс манай намын хороонд ирж уулзалт хийх ,зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл "Open hub" кофе шопын пэйж хуудсанд хандах мөн дүүргийн намын хороонд хандах боломжтой" гэлээ.

Мөн бид ХҮН намын УЗ-ын гишүүн, НИТХ-ын ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулгаас мэдээлэл авлаа. Тэрбээр

Иргэд намын хороонд ирээд хүслээ ярьдаг биш харин асуудлаа хэлэлцдэг байх хэрэгтэй

legacy:jagsaal/hun nam/gantulga-1.jpg

"Баянзүрх дүүргийн ХҮН намын хороо иргэдэд нээлттэй. Улс төрийн нам, намын үйл ажиллагаа нь өнөө үед огт өөр болж байна. Иргэд намын хороонд ирээд хүслээ ярьдаг биш харин асуудлаа хэлэлцдэг байх хэрэгтэй. Тэр ч утгаараа улс төрч гэдэг бол иргэдийг төлөөлдөг байх ёстой. Тийм ч учраас залуус маань өөрсдийнхөө сонирхлыг хөгжүүлэх, дан ганц улс төр гэхгүй бүх төрлийн мэдээлэл солилцох боломжийг нээж өгч байна.

Өнөө үед улс төрийн үйл ажиллагаа намчирхдаг, талцдаг хэв маягтай байгаа бол ХҮН нам улс төрийн үйл ажиллагааг цоо шинэ төвшинд хүргэх, бусад улс оронтой хөл нийлүүлэн алхах зорилгоор БЗД-т анхны хороогоо нээж байна. Цаашид кофе шопын үйл ажиллагаагаар олсон ашгаараа бусад хороодоо санхүүжүүлнэ. Тиймээс улс төрийн шинэ соёлыг бий болгохоор ажиллаж байна" гэх мэдээллийг өгсөн юм.

legacy:jagsaal/hun nam/ko.jpg

Тиймээс иргэд та бүхэн найз нөхөд, хамт олноороо цуглан хоорондоо мэдээлэл солилцож мөн улс төрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл "Open hub" кофе шоп үргэлж нээлттэй гэдгийг онцлон хэлье. Тус кофе шоп нь БЗД-т байрлах "эвтэй дөрвөн амьтны" хөшөөний чанх ард талд байрлаж байна.

legacy:jagsaal/hun nam/koff.jpg
Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • C
    CrytoTem

    Even a child knows how to make $100 today with the help of this robot. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Financial robot is a great way to manage and increase your income. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Использование этого робота - лучший способ разбогатеть. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Зарабатывайте деньги 24/7 без каких-либо усилий и навыков. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Ищете простой способ заработать деньги? Посмотрите на финансового робота. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Начните зарабатывать тысячи долларов каждую неделю, просто используя этого робота. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Всего один клик может очень быстро увеличить ваши деньги. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Финансовая независимость - вот что гарантирует этот робот. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Финансовый робот - это самый эффективный финансовый инструмент в сети! Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Мгновенно превратите 1 доллар в 100 долларов. Используйте финансового робота. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Каждый ваш доллар может превратиться в 100 долларов после того, как вы пообедаете с этим роботом. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Узнайте о самом быстром способе достижения финансовой независимости. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Теперь каждый может зарабатывать столько, сколько захочет. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    С нетерпением ждете получения дохода? Получите это в Интернете. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Всего один клик может превратить ваш доллар в 1000 долларов. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Это лучшее время для запуска Робота, чтобы получить больше денег. Telegram - @Cryptaxbot