Л.Энх-Амгалан: Зээлээ төлөөгүй 230 суралцагчаас 7 нь 71 мянга ам.долларын зээлийн эргэн төлөлт хийгээд байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Enh-Amgalan said/252469484_1006307183247674_7116078189023643927_n.jpg

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Зээлийн эргэн төлөлт тал дээр мэдээлэл өгье. Одоогийн байдлаар зээлээ төлөөгүй нэр бүхий 230 суралцагчийн 7 суралцагч 71 мянган ам.доллар буюу 250 сая төгрөгийн эргэн төлөлт хийгээд байна. БЗС-ийн асуудал бол нийгэмд шүгэл үлээсэн асуудал. Хөгжлийн банктай л адилхан. Эргэн төлөлт эрс нэмэгдэж байна. БЗС-д үүсээд байгаа 27 тэрбумын эрсдлээс 250 сая төгрөг эргэж төлөгдсөн гэсэн үг. Ингэхдээ гурван суралцагч зээлээ бүрэн төлсөн. Дөрвөн суралцагч шинээ график тохиролцож төлж эхэлсэн" гэлээ.